top of page
Search

Яагаад виртуал менежер болох ёстой вэ?

ЦАХИМ орчинд үйлчилгээ үзүүлдэг 150 хүний бүрэлдэхүүнтэй #Momade нэгдэл 2 жилийн хугацаанд 340 гаруй харилцагчаас 300 гаруй сая төгрөгийн ажил авч, 820 захиалгыг зөвхөн онлайнаар гүйцэтгэхдээ дараах 3 зүйлийг маш тод анзаарлаа Манай B /дунд/ түвшний гүйцэтгэгч буюу ажлын хэсэг ахалдаг гишүүдийн 70+ хувь нь харилцагчаас ажлын санал авдаг. #Momade- д гэрээсээ 6+ сар ажиллаж байгаад бүтэн цагийн ажилд орохоор анкет бөглөсөн гишүүдийн 70+ хувь нь шууд ажилд ордог ба ихэвчлэн онлайн орчинд ажиллах албан тушаалд томилогддог. Жирэмсний амралт дууссан зэрэг шалтгаанаар эргэн ажилдаа орсон гишүүдийн 60+ хувь нь тушаал дэвшиж, цахим орчинд баг удирдан ажилладаг гэсэн судалгаа байна. ️Иймд бид өөрсдийн туршлага + харилцагчийн эрэлтэд үндэслэн “Виртуал менежер бэлтгэх хөтөлбөр” -өө болосвруулж дууслаа. Сургалтын хугацаа: 6 сар. Хичээл 4 сар + Дадлага 2 сар / Дадлагын хугацаанд орлоготой/ Төлбөр: 1.450.000₮ Сургалтын хэлбэр: 100% онлайн / Zoom & Google Meet/ Хөтөлбөр эхлэх огноо: 2022.10.25 Сургагч багш: Технологийн стартапын үүсгэн байгуулагч 3 багш, Онлайн орчинд 100+ хүнийг удирдан ажиллаж, 30 гаруй төслийг ахлан гүйцэтгэсэн удирдах түвшний мэргэжилтнүүд хамтран заана. Хөтөлбөр: Хувь хүний чадварууд: - Онлайн орчинд баг нэгтгэх, удирдах, хянах чадвар - Олон улсад онлайн багийн менежмент ба манлайлал - Цахим уулзалтын цагийн менежмент ба илтгэх чадвар - Цахим орчин дахь хувийн ба багийн сахилга бат Технологийн чадварууд: - Виртуал менежерийн Google ашиглалт - Вэб угсралт / No Code / - Chatbot угсрах - Онлайн уулзалтын программууд Zoom, Google meet - Livestreaming - Байгууллагын ERP & CRM систем / Bitrix24/ Сошиал медиа ур чадварууд: - Сошиал медиа алгоритмийн ойлголтууд - Сошиал суваг хөгжүүлэлтийн төлөвлөгөө ба судалгаа - Photo ба Video editing / Canva masterclass/ - График ба виртуал дизайны суурь ойлголтууд Сэтгэл зүй ба харилцагчийн үйлчилгээний чадварууд: - Харилцагчийн үйлчилгээ - Онлайн орчин дахь багийн сэтгэл зүйг таних ба чиглүүлэх - Үйлчлүүлэгчийн зан төлөвийн маркетинг - Цахим орчин дахь харилцаа / утас, чат, е-мэйл/ Бизнесийн удирдлага, төлөвлөлтийн чадварууд: - Бизнесийн процесс зураглах - Онлайн орчинд судалгаа хийх, дата шинжлэх - Онлайн орчинд бизнес төлөвлөгөө гаргах ба хэрэгжүүлэх - Онлайн орчны хүний нөөцийн менежмент Нийт 5 багц сэдвийн хүрээнд заагдах бөгөөд 58 удаагийн хичээлд зөвхөн бодит кэйс, туршлага дээр суурилсан жишээ яригдаж, онлайн орчинд баг болон даалгавар гүйцэтгэнэ. 2023.04.01-с эхлэн зөвхөн энэ хөтөлбөрийн дагуу мэргэшсэн хүмүүсээс #Momade агентлаг ажиллах гишүүдээ сонгон авна. Сургалтын төлбөрийг эхний 3 сарын дотор олох чадвар бүхий өндөр үнэлгээтэй мэргэжилтэн төгсгөнө. 100% ажлын байраар хангана. 10 сарын 25 хүртэл 10%-ийн хөнгөлөттэй бөгөөд бүтэн төлсөн тохиолдолд 30%-ийн хөнгөлөлт эдлэх, төлбөрөө хувааж төлөх боломжууд байгааг дуулгахад таатай байна. Багаар ажиллах, даалгавар гүйцэтгэх, дадлагын төсөл бичиж төгсөх тул цаг заваа зохицуулах боломжтой хүмүүс суралцах хүсэлт илгээнэ үү!

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/xfZUhNrx5cwKrbCL9 Холбоо барих: 7676-7888


175 views0 comments
bottom of page