top of page
Search

Орчин үеийн менежерүүдийн эзэмших ёстой чадварууд

Өнгөрсөн хугацаанд амжилттай ажиллаж байсан менежерүүд ирээдүйд ч бас амжилттай ажиллана гэсэн үг биш юм. Дэлхий ертөнц тасралтгүй өөрчлөгдөхийн хэрээр компаниудыг удирдаж байгаа менежерүүдийн эзэмшвэл зохих чанар болон зан төлөвүүд ч бас өөрчлөгдсөөр л байна.

1. Ажилчиддаа тусал

Өнөө үед менежерүүд ажилчдаа амжилттай байлгахад нь тусалдаг байх хандлага гарч ирж байна. Ажилчид бол танай байгууллагын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Сайн менежерийн үүрэг бол ажилчдын ажлаа хийх замд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх, өөрөөр хэлбэл тэднийг амжилтанд хүрэхэд нь туслахад чиглэгдэх юм.

2. Технологийг ойлгодог байх

Менежерүүд аливаа технологи бидний ажилд бүхэлдээ хэрхэн нөлөөлж байгааг ойлгодог байх хэрэгтэй гэсэн үг. Мөн хэрэглээний вэбэд болж байгаа үйл явц, түүнчлэн олон нийтийн болон хамтран ажиллах боломжтой ямар технологиудыг байгууллагад хэрхэн нэвтрүүлж болох вэ, бид хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг ойлгох чадвартай байх ёстой юм.

3. Онлайн орчинд ажиллах чадвартай байх

Зөвхөн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хувьд биш бүх л ажлын байран дээр онлайн орчинд ажиллах чадвар шаардлагатай болж байна. Жишээ нь зайнаас ажиллах үед ашиглагдаж байгаа хамтын ажиллагааны програм, хэрэгслүүдийг ашиглаж сурах, зайнаас ажлаа тайлагнах тоон мэдээллийг хэрхэн зураглаж харуулах уу, хэрхэн дүн шинжилгээ хийж оновчтой шийдвэр гаргалт хийх үү гэх мэт бүх түвшний бүх төрлийн ажлын байранд цахим технологийг ашиглан ажиллах хэрэгцээ гарч ирж байна.

4. Үлгэр жишээ үзүүлж манлайлах

Ажилчдынхаа ашигладаг аргыг ашиглаж, тэдэнтэй нэг түвшинд байх хэрэгтэй байна. Менежерүүд л өөрчлөлтийг хийж, хөгжүүлэхгүй бол тэд өөрчлөгдөхгүй. Менежерүүд хийж эхэлбэл тэд дагаад өөрчлөгдөх болно. 5. Сул талаа давуу тал болгох Сул тал гэдэг бол өөрчлөлт, шинэчлэлт, бүтээлч байдлын үндсэн эх сурвалж юм. Сул талтай байна гэдэг бол сул дорой байх тухай биш зоригтой байх тухай юм. менежер бүрт байх ёстой нэг чанар бол үргэлж ургшилж байх хэрэгтэй.

6. Санал бодлоо хуваалцах

Менежерүүд ажилчид нь ямар ч хугацаанд, хаана ч, ямар ч сувгаар аливаа ажлыг хийж гүйцэтгэхийн тулд бие биентэйгээ болон мэдээлэлтэй холбогдож чадаж байгаа эсэхийг баталгаажуулах нь чухал болоод байна. Иймээс менежерүүд тэднийг энэ процессоос тусгаарлахын оронд шийдвэр гаргахад нь туслах үүднээс ажилчиддаа итгэдэг байх нь чухал.

46 views0 comments
bottom of page