Виртуал менежер бэлтгэх 6 сарын хөтөлбөр
Momade Academy
.png)

Цаг үргэлж суралцаж бусдаас түрүүлж алх.
Виртуал туслахын агентлагт ажиллах гишүүдээ бэлдэх зорилгоор анх цахим орчинд ажиллах ур чадварын сургалт хийж эхэлсэн бол өнөөдөр бизнесийн 6 салбарт ажиллах мэдлэгийг анхан шатнаас ахисан шат хүртэл авч болох цогц флатформ болгон өргөжиж байна. Гишүүд болон, суралцагчдаа дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгон хөгжүүлэх Academy 1.0 буюу вэб хувилбараа танилцуулж байна.
Сургалт
Цахим орчинд ажиллах хүсэлтэй хүн бүхэнд манай сургалтууд нээлттэй. Манай академи нь танд онлайн орчинд ажиллах ур чадварыг анхан шатнаас ахисан шат хүртэл олгоно.
Технологийн ур чадвар
Цахим орчинд ажиллах
Мэдлэгээ бататгах
Гишүүнээр нэгдэх
Та агентлагийн гишүүн болохын тулд шууд сонгон шалгаруулалтанд оролцох эсвэл Академиас гаргасан гишүүнээр элсэх хөтөлбөрт суралцаад нэгдэх боломжтой.
Суралцах
Орлого олох
Найрсаг хамт олон
Виртуал менежер гэж хэн бэ?
Бид дижитал эринд шилжсэнээр дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын зах зээлд цахим орчинд ажиллах боломж нээгдэж байна. Та хэрэгтэй үедээ хийлгэх ажлынхаа чиглэлийг өгч, урт болон богино хугацаанд онлайнаар хамтран ажилладаг мэргэжилтэнг виртуал туслах гэж нэрлэж болно. Момэйд академи танд дараах ур чадваруудыг олгох сургалтууд явуулж байна.

Хувь хүний чадварууд
Онлайн орчинд баг удирдах, багийн менежмент, сэтгэлзүй, манлайлал, цахим уулзалт цагийн менежмент, зан төлвийн маркетинг, цахим орчин дах харилцаа

Технологийн чадварууд
Виртуал менежер, кодгүй вэб угсралт, чатбот, онлайн уулзалтын платформ ашиглалт, Байгууллагын ERP, CRM систем

Сошиал медиа ур чадварууд
Сошиал медиа алгоритм ойлгох, сошиал суваг хөгжүүлэх төлөвлөлт, судалгаа, график ба виртуал дизайн суурь ойлголт, зураг болон видео контент програм

Бизнесийн удирдлага, төлөвлөлт
Бизнес процесс зураглал, Онлайн орчинд судалгаа хийх, дата шинжлэх, бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэлт, хүний нөөц